“Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг танхим, цахим хосолсон хэлбэрээр яг одоо хуралдаж байна. “Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, ЭМЯ, ХЗЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ, НЭМГ, ГТСМТТ, ТХААГ, ШӨХТГ, МХЕГ, ГЕГ, ТЕГ, ДЭМБ, АХБ, улсын болон хувийн эмнэлгүүд, 21 аймгийн эрүүл мэндийн газар, эм хангамжийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Хэлэлцүүлгийн үеэр эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хангамж, хүртээмжийн талаар зах зээлийн судалгаа, эмийн үнийн зохицуулалтын олон улсын жишиг болон хуулийн төслийн холбогдох бүлэгт тусгах шаардлагатай зүйл, заалт тус бүрээр санал солилцож байна. Ажлын хэсгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн ахалж байгаа бөгөөд хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа юм.