Н.Уртнасан сайд Ази, Номхон далайн байгаль орчны сайд нарын 4 дүгээр хуралд цахимаар оролцлоо

Хурлыг БНСУ-ын Байгаль орчны яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа бөгөөд цахимаар болон биечлэн 400 гаруй төлөөлөгчид оролцож, эх дэлхийгээ хамгаалах үйлсийн төлөө нэгдэн санал солилцов. Энэхүү форум нь 2022 оны 2-р сарын 28-наас 3-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн (UNEA-5.2) 5 дугаар чуулганд оролцогч талуудын байр сууриа илэрхийлэх платформ болдог.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейгаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн ойг 2022 оны 3-р сарын 3-4-нд Кени улсын Найроби хотод зохион байгуулна.