Белградын ДАШТ-д 650 эрэгтэй боксчин хүчээ сорин тулалдана

Сонирхогчдын олон улсын боксын холбоо /AIBA/-ны 21 дэх удаагийн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д 105 орны 650 боксчин бүртгүүлсэн нь түүхэн дээд амжилт тогтоолоо.

AIBA өөрийн 75 жилийн түүхэндээ анх удаа маш өндөр 2,6 сая ам.долларын шагналын сантай ДАШТ-ийг зохион байгууж байна. Серби улсын Белград хотноо 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл зохион байгуулах сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголоос 8 жинд хүчээ сорих байсан ч нэг нь хасагдлаа.

Энэ удаагийн ДАШТ-д 75 кг-д тулалдах ёстой байсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд “Ковид-19” цар тахлын халдварын улмаас арга буюу өнжихөөр болов.

Монолын боксчид түүхэндээ ДАШТ-ээс 1 алт, 4 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ий 7 жинд хүч үзнэ.

  • 48 кг-д: Г.Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/
  • 51 кг-д: Х.Энмандах /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин /
  • 54 кг-д: Э.Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/
  • 57 кг-д: Х.Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин
  • 60 кг-д: О.Тулга /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/
  • 63.5 кг-д: Б.Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/
  • 67 кг-д: Б.Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин
  • 71 кг-д: О.Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/

Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат, ДАШТ-ий Зохион байгуулах хороонд Монгол Улсаас анх удаагаа олон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллаж байгаа юм.