Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа нь СЭМҮТ-д 15 ширхэг компьютер хандивлалаа

Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа 2021 оны 11 сарын 02-ны өдөр СЭМҮТ-д айлчилж Intel core I7, 10-р үеийн 15 ширхэг иж бүрэн компьютер хандивлалаа. Эрүүл мэндийн салбар цахим технологид шилжиж байгаа энэ цаг үед тус төвийн тулгамдаж буй асуудлыг шийдэж өгсөн баярт үйл явдал боллоо.

Манай төвийн хувьд нэн яаралтай солих 30 ширхэг компьютер шаардлагатай байсан бөгөөд байгууллагын төсөв санхүүгийн хувьд яаралтай солих боломжгүй байсан юм. Уг асуудлыг шийдэж өгсөн Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа танд төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнөөс талархал илэрхийлье.