Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд техник туршилтын нислэгээ үйлдлээ

Эдгээр нисдэг тэргийг сураггүй алга болсон иргэдийг хайх, холын замд газраар тээвэрлэх боломжгүй хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх, ой хээрийн түймрийн үед гал сөнөөгч, шүхэрчдийг зөөвөрлөх аврах ажиллагаанд ашиглахаар бэлдэж байна.

Одоо манайд ашиглаж буй том нисдэг тэрэгнүүд цагт 4.5 сая төгрөгийн зардлаар нислэг үйлддэг бол эдгээр 3 нисдэг тэрэгний хувьд нэг цагт 8 дахин хямд, нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой гэдгээрээ давуу талтай.