Мэргэжлийн эмч нар асуултад шууд хариулна

Коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүсээс дараа нь ямар эмчилгээ хийлгэх, юунд анхаарах ёстой вэ гэсэн асуултууд ихээр ирдэг. Үүнд мэргэжлийн эмч нар хариулт өгөхөөр боллоо.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушгины эмч Д.Мөнх-Эрдэнэ, Уламжлалтын эмч, Анагаах ухааны доктор, профессор Г.Олонцэцэг нар “КОВИД-19” халдвараар өвдсөний дараа Амьсгалын эрхтэнд нөлөөлөх хүчин зүйл, Эмчилгээ, нөхөн сэргийлэлт сэдвийн хүрээнд асуултад хариулт өгнө.

LIVE шууд асуулт хариулт ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ФЭЙСБҮҮК ХУУДСААР 2021 оны 11 сарын 20 өдрийн 11:00 цагаас шууд хүрнэ. Мөн сонирхсон асуултаа 11-323002 дугаарын утсаар асуух боломжтой.