Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэллээ.
Хуралдаанаар нийт 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор коронавирусний нөхцөл байдал, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын мэдээлэл багтсан байна.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээл, алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг 14.00 цагт танилцуулахаар товлоод байна.