БХБЯ-ны 5 тусгай зөвшөөрлийг “e-Mongolia”-гаас авна

Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрлийг e-Mongolia платформд нэгтгэлээ.

Тодруулбал, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

Эдгээр тусгай зөвшөөршлийг авахын тулд www.e-mongolia.mn сайтад нэвтрэн, үйлчилгээ гэсэн цэс дээр дарж, бизнес эрхлэлт, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгоно.

Ингэснээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -д төрийн 60 байгууллагын 611 үйлчилгээг нэгтгээд байгаа. Түүнчлэн энэ онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй мөн 21 аймгийн нутгийн захиргааны 1200 үйлчилгээг цахимжуулахыг зорьж байна.