“Эртэч монгол” аяныг эхлүүллээ

Биеийн тамир, спортын Улсын хорооноос энэ оныг иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалсан жил болгон зарлаж байна. Энэ үүднээс өнөөдрөөс эхлэн 6 дугаар сарын 1 хүртэл улс даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхлүүлж буй уг аянд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамирын газар, хороод нэгдэж байна.

Аяны хүрээнд төрийн өмчийн спорт, биеийн тамирын байгууллагын танхимууд өнөөдөр өглөө 06.30-07.30 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж биеийн тамирын багш нар дасгал хөдөлгөөн заав.