Ой тогтоолтын ДАШТ-нд Монгол Улсын баг тэргүүлэв

Өнгөрсөн нэгдүгээр сард онлайнаар зохион байгуулсан Ой тогтоолтын 30 дахь удаагийн ДАШТ-ний дүн гарч Монгол Улсын баг тэргүүлэв. Тэмцээнд 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын их мастер Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга болжээ. Мөн 21,435 оноогоор Монголын баг тэргүүлсэн байна.

Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин Олон улсын мастер цолны болзол хангажээ.