“Мөнгөн мод”-ын эзэд тодров

"Мөнгөн мод" 13 дахь удаагийн наадам УДБЭТ-т өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн тус наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм.

Нийт 24 номинацийн 12 бүтээл нь тэргүүлэх чиглэлийн судалгаан дээр суурилсан уран бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцлов. Тайз дэлгэцийн 12 бүтээл, 12 уран бүтээлчийг шалгаруулж тус бүрд нь “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгосон юм.

Шилдэг уран бүтээлчдийг танилцуулж байна.

  • Тайз дэлгэцийн шилдэг найруулагчаар – М.Батболд "Гэм зэм" жүжгээр
  • Шилдэг хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр  "Анна Каренина" жүжгээр
  • Шилдэг бүжиг дэглээч – Д.Баярбаатар
  • Тайз дэлгэцийн шилдэг зураач – Л.Батбилэг
  • Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин – Б.Барслхагва “Буруу өрөг” киноны дүрээр
  • Шилдэг дуучин – Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар
  • Шилдэг хөгжимчин – Улаанбаатар чуулгын хөгжимчин Б.Мягмарцэрэн,
  • Шилдэг бүжигчин – ҮУИТ-ын бүжигчин Б.Эрдэнэбаяр
  • Шилдэг зохиолч – С.Дулам “Босоо цагаан гурвалжин” бүжгийн жүжгэн бүтээлээр
  • Шилдэг судлаач – Ж.Эрхэмтөгс
  • Шилдэг хөгжмийн удирдаач – Н.Буянбаатар
  • Шилдэг продюсер – Ц.Бат-Оргил
  • Шилдэг ном хэвлэл – Р.Батцэнгэл Монголын нууц товчоо түгээмэл эх бүтээл
  • Шилдэг уран сайхны нийтлэл нэвтрүүлэг – Централ телевизийн Монгол өв соёл
  • Шилдэг дуу хөгжим – "Хөсөгтөн" хамтлаг- "Жангар" цомог
  • Шилдэг дүрслэх урлагийн шилдэг бүтээ-Л.Ганхуяг Богдхааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө цогцолбор
  • Шилдэг цахим бүтээл -Зуузуугийн найзууд бүтээл
  • Шилдэг цахим тоглоом – Frigle 2D
  • Шилдэг дизайн – С.Баярсайхан /Гэртент/
  • Шилдэг хувцас загвар – Futuric загварын бүтээл
  • Шилдэг зар сурталчилгаа – "АПУ" ХК "Соёлоор гоёно" төсөл
  • Шилдэг виртуал үзмэр – Монголын үндэсний музейн “Зэв” дижитал музей
  • Шилдэг кино урлагийн бүтээл – “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” кино
  • Шилдэг тайзны бүтээл – УДЭТ-ын “Анна Каренина” жүжиг