Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаж эхэллээ

Нийслэлд өнөөдрөөс нөөцийн мах худалдаж эхэллээ. Үхрийн ястай мах кг-ыг нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300 төгрөг, ямааны махыг кг нь 7100 төгрөгийн үнээр тус тус худалдаж байна. Нийслэлийн 9 дүүргийн хүнсний 468 дэлгүүрт худалдаж эхэллээ.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 ААН нийт 12.6 мянган тонн махны нөөц бүрдүүлээд байна. Ингэхдээ мах бэлтгэсэн компани, ААН-ийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм.