Мал төллөлт баруун бүсэд хамгийн их хувьтай байна

 Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.4 сая төл мал хүлээн аваад байна. Энэ жил 28 сая орчим мал төллөхөөс 34.2 хувь нь төллөж, бойжилт 98.6 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мал төллөлтийг бүс нутгаар авч үзвэл:

  • баруун бүсэд 48 хувьтай,
  • хангайн бүсэд 34 хувь,
  • төвийн бүсэд 35.5,
  • зүүн бүсэд 17.2 хувьтай үргэлжилж байна.

Энэ сард шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлнэ.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын нэг сарын аяныг энэ сарын 18-наас эхлүүлэхээр болсныг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Он гарснаас хойш 17 аймгийн 106 суманд шүлхий өвчний 226 голомт бүртгэгдсэн юм. Сүүлийн сард шүлхий өвчний гаралт буурч, одоогоор 15 аймгийн 76  суманд 145 голомт хязгаарлалтын дэглэмтэй байна. Өнгөрсөн жил манай улс 23 сая тун вакцин авч хэрэглэсэн бол энэ жил 12 сая тун вакциныг ОХУ-аас татан аваад байна. Энэ нь шүлхий өвчнийг мэдрэх нийт малын 15 хувьд хүрэлцэх хэмжээнийх аж.