Гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын профессорын багийн сургалт зохион байгуулагдлаа

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт 04 сарын 20-22 хооронд байгуулахаар төлөвлөгдсөний дагуу ЭХНИЙ ӨДРИЙН сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Тус эмнэлэгт 2022 оны 04 сарын 20-ний өдөр БНСУ-ын Сунчонхян Их Сургуулийн Сөүл эмнэлгийн профессор Жан Вон Ху Зүрхний мэс заслын чиглэлээр “ECMO: GUIDELINES AND TECHNIQUE” сэдвээр лекц уншин, тус эмнэлгийн зүрхний мэс засал, эрчимт эмчилгээ, зүрх судасны тасгийн эмч нар оролцож шаардлагатай өвчтнүүдэд хамтарсан үзлэг хийж, эмчилгээ, оношилгооны талаар заавар зөвлөгөө өглөө. Энэхүү БНСУ-ын зочин профессорын баг нь тус эмнэлэгт 04 сарын 20-22 хооронд “ГОЛ СУДАС БОЛОН ЗАХЫН СУДАСНЫ ӨВЧИН СУДЛАЛ”, ЗҮРХНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХИЙМЛЭЭР ДЭМЖИХ ЭМЧИЛГЭЭ” зэрэг сэдвүүдээр сургалт орох юм.