БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины мах экспортлох боломж бүрджээ

Монгол Улсаас БНХАУ руу дулааны аргаар боловсруулж, гүн хөлдөөсөн үхэр, хонины мах экспортлох боломж бүрдсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв.

Коронавирусний халдварын улмаас өнгөрсөн оны 30-наас хойш зогсоод байсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх талаар ГХЯ болон холбогдох байгууллагууд хятадын талтай хамтран ажилласны дүнд үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөл энэ сарын 20-нд бүрдсэн байна. Махны экспортыг Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу эхлүүлж, цаашид үе шаттай нэмэхээр тохиролцжээ.

Ташрамд дурдахад, ХХААХҮЯ-наас 2020 онд гаргасан тайланд Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 12, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 15, нядалгааны эрхтэй 10 аж ахуйн нэгж байна.