“Нарантуул”, “Хархорин” зах өнөөдөр ажиллана

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг танилцуулж байна.

“НАРАНТУУЛ”: олон улсын худалдааны төв: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг хүртэл амарна.

ХАРХОРИН: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл амарна.

БӨМБӨГӨР: Долдугаар сарын 8, 9-нд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаж, 17-ныг дуустал амарна.

БАРС: Долдугаар сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 15-ныг дуустал амарна.

ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг дуустал амарна.

ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 17-ныг дуустал амарна.

ӨГӨӨМӨР ЗАХ: Долдугаар сарын 8-наас 10-ныг дуустал 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж, 11-нээс 19-нийг дуустал амарна.