11-11 төвөөр дамжуулан 51 өргөдөл гомдол, саналт хүсэлт хүлээн авч шийдвэрлэж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногт 484 иргэн үйлчлүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан байна. Энэ хугацаанд нийт 73 өргөдөл гомдол, санал хүсэлт ирүүлсний 69.8 хувь нь Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан ирүүлжээ. Ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн 35.6 хувь, хариутай албан бичгийн 49.5 хувийг шийдвэрлэсэн бол бусад албан бичиг, өргөдөл гомдол хяналтын явцад байна.