ОБЕГ-т 100 орчим сая төгрөгийн хандив цугларчээ

Улсын хэмжээнд 22 ой хээрийн түймэр асч байгаатай холбогдуулан иргэдээс Онцгой байдлын ерөнхий газарт хандив цуглуулах аяныг эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар ОБЕГ-т бэлэн 100 орчим сая төгрөгийн хандив цугласан байна. Мөн хоол хүнс, шатахуун, ус, техник хэрэгсэл гэх мэт үнэлж баршгүй их хандив ирж байгаа учраас бэлэн бус хандивын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэв.

Иргэдээс ирсэн хандивын мөнгөнөөс ээлжинд агаараас түймэр унтраах техник, нисдэг тэрэг, онгоц гэх мэтэд зарцуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Хүрэлсүх нар ОБЕГ-т даалгаад байгаа юм.

Засгийн газар өнөөдөр /2017.07.16/ 15.00 цагт хуралдахаар товлосон. Энэ хуралдаанаар иргэдээс цугласан хандив болон улсын төсвийн хөрөнгөөс тодорхой хэмжээний зардал гаргаж, агаараас гал унтраах хэрэгсэл авах асуудлыг хэлэлцэж магадгүй юм байна.