Улаан буудайн 10.3 мянган тонн үрийг зээлээр олгожээ

Хаврын тариалалтад зориулан ХАА-г дэмжих сангаас 253 иргэн, ААН-д 10.3 мянган тонн улаан буудайн үрийг олгоод байна. Энэ нь 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээл олгож байгаа юм. Мөн 188 ААН-д 1.1 мянган шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгоод байна.

ХАА-г дэмжих санд 227 иргэн, ААН улаан буудайн үр авах хүсэлт гаргасан байна. Харин шатахууны хувьд өнгөрсөн 7 хоногт 140 гаруй ААН-д 930 тонныг урьдчилгаа болгон зээл олгоод байсан юм.