Шинэ Ерөнхийлөгчийн баг хэзээ ажлаа хийх юм бээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй байна. Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10-нд тангараг өргөсөн.  Тэрбээр аль хэдийн ажилдаа ороод өнөөдөр түймрийн голомтод ажиллаж байгаа. Тодруулбал өнөөдөр өглөө шуурхай хурал зарласан Улсын онцгой комиссын хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө орон нутгаас ирж байгаа. Бид Батсүмбэрт гарч буй түймэр дээр ажиллахаар болсон тул, Б.Бат-Эрдэнэ сайд та онцгой комиссын хурлыг удирдана уу”  хэмээж, хурлыг орхин явжээ. Батсүмбэр сумын тухайд таван түймэр асаж байгаа бөгөөд нийслэлтэй ойрхон тул хот бүхэлдээ утаанд бүрхэгдээд байгаа юм.

Эрхэм Ерөнхийлөгч маань ажлаа сайн хийж байгаа ч түүний багийнхан ажлаа муу хийж байгаа бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан сайт болох www.president.mn сайтад Төрийн тэргүүний намтрыг одоо болтол байршуулаагүй л байна. Өөрөөр хэлбэл, хуучих Ерөхийлөгч Ц.Элбэгдоржийн намтар хэвээр байгаа юм. Энэ нь шинэхэн Ерөнхийлөгчийнхөө намтрыг уншиж, танилцах гэсэн уншигчдын урмыг хугалж байгаа сурагтай.

2 Сэтгэгдэлүүд

Comments are closed.