ТИКА-ын хөтөлбөр зохицуулагч Устаөмэр Эмрахтай уулзлаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж ТИКА-ын Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Устаөмэр Эмрахтай уулзлаа.

Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн Туркийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хяналтын байгууллагуудтай шинээр холбоо тогоох, Мэргэжлийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж БНТУ-ын ТИКА байгууллага нь Монгол Улсад олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулсан гэдгийг онцлоод Мэргэжлийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.