“Хурд” хамтлаг хандивын тоглолт хийх нь

Улсын хэмжээнд олон тооны түймэр асч байна. Тиймээс ч олон нийт ОБЕГ-ын гал сөнөөгчдөд хандив тусламж өргөсөөр байгаа юм. Тэгвэл Хурд хамтлагийнхан энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ.

Тус хамтлагийнхан хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасанаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн байна.

Мөн тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсч,урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалжээ.