Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Монгол орны ихэнх гол мөрөн хангалттай хэмжээнд мөстөж бэхжээгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто машинаар явахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

ЦУОШГ-ын мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлжээ. Зарим жижиг, дунд зэргийн голуудад 15-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа аж.