Тоглож болдоггүй салбар гэж байдаг юм шүү эрх баригчид аа

Улс орны хамгийн чухал салбар бол боловсролын салбар байдаг. Учир нь ирээдүйн эздээ боловсруулдаг хамгийн чухал салбар учир тэр. Гэтэл МАН-ынхан Засгийн эрхийг авсан цагаасаа энэ салбарыг өөд нар харуулсангүй гээд хэлчихэд хилдэхгүй биз. Энэ салбрын сайдаар "туг тахиж",  "шахааны" гэж хэлж болох хүмүүсээр дарга нараар дүүргэж байгаа гэх. Тэгвэл дарга, цэргийн асуудлаас халиад тус яамны бүтэцийн өөрчлөлтийг хийж эхэлсэн гэнэ. Тодруулбал, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам бүтцийн өөрчлөлт хийж, 10 газартай болгосон байна. Ингэснээр хуучин Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын чиг үүрэг 5-6 газар болж хуваагдсан байна. СӨБ, ЕБС, Дээд боловсрол тус тусдаа газар болсон. Энэхүү  шийдвэрээ Засгийн газрын энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар гаргаад авсан. Өөрөөр хэлбэл, ард түмэн ихэнх нь амралтын байдалтай Улаанбаатар хот эзгүй байх зуур заваан "занхуугаа" амжуулаад зуурчихсан гэсэн үг.  Уг нь улс орны хамгийн чухал салбар гэж байдаг түүгээр тоглож болдоггүй гэдгийг мэддэг л баймаар сан. Мэддэг хэрнээ албаар самраад байна уу.

7 Сэтгэгдэлүүд

  1. МАН-гарснаар боловсролын салбар улам л доройтлоо. Намд өчнөөн сайн удирдаад явчих мэдлэг туршлагатай хүмүүс байсаар байтал яагаад мөнгөөр албан тушаалыг худалдаад байгаам бэ. Боловсролтой боловсон хүчин л цаашдын Монголыг удирдаж авж явнашдээ. Ирээдүйгээ бодоод доривтой алхам хийлдээ төрийн түшээдээ.

  2. ene ZG tomilgoo ni hog hj bui ajil ni hend ch hereggvi ystoi l hvn ni suudliin bugluu hj bui ajil ni tsaasnii garz l bh ymdaa

  3. Салбарын сайдууд гэж тоглоомоо булаацалддаг хүүхдүүд шиг байх юм. Сэтгэл хөөрөл, мөрөөдлөөрөө жингүйддэг хүнээр биш ухаалаг залуу боловсон хүчнүүдээр удирдуулбал хөгшин акулнуудаас илүү их юм дуулгана даа

  4. MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol dotroo tsus selbeh heregtei shde

  5. Тоглочих юмаа нээрээ эрдэнэбаттай нь хөөж явуул эрдэнэт бат гарвал бүр дуусна

Comments are closed.