"Даншиг наадам 2017" ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

“Хүрээ-Цам Даншиг наадам 2017”-г ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг цуцлах шийдвэрийг өчигдөр Нийслэлийн онцгой комисс гаргасан юм.

Гэвч тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан. Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж.

Иймд наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гаржээ.