Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр Н.Алтанхуяг томилогджээ

Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүний орон тооны бус зарим зөвлөхүүдийг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Д.Сосорбарам, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Ц.Бямбажав, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид зөвлөх орон тооны зөвлөхүүд тодорхой болоогүй байгаа юм.\

Тэгвэл Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр томилогджээ. Мөн яруу найрагч Ц. Хулан, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөхөөр болсон гэх мэдээлэл байна.