АТГ: Нүүрсний хулгайн хэргээр шалгаж байгаа 17 хүний нэрийг зарлалаа

Нүүрсний хулгайн 22 хэргийг мөрдөн шалгаж байгааг АТГ-ын ахлах комиссар М.Даваатогтох мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 47 объектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьжээ. 

Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан" гэлээ. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг зарлалаа.

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:

  1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  2. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
  3. ЗТХ-ийн сайд Д.Ганбат
  4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  7. ЕТГ-ын дарга асан З.Энхболд
  8. УИХ-ын гишүүн Б.Наранбаатар
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Бадраа 
  15. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  16. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  17. Эрхэт Монгол группийн захирал Х.Мандахбаяр