Тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож, 2022-2030 онд 27 сая мод тарьж ургуулан ногоон орчин бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Уг зорилтын хүрээнд Тусгай хүчний цэргийн гэрээт албанд элсэхээр суралцаж буй бие бүрэлдэхүүн өнгөрөгч амралтын өдөр буюу 10 дугаар сарын 8-нд бүх нийтийн мод тарих үндэсний өдрөөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн байрлалд 100 ширхэг гацуур мод тарьлаа.
Гацуур мод нь 150 жилийн настай бөгөөд 20-60 метр өндөр ургадаг.

Сэрүүн бүс, сүүдэрлэг газар тарихад тохиромжтой ургамал юм. Цэргийн гэрээт алба хаагчдын хувьд хугацаат цэргийн албанд байхдаа мод тарьж байсан туршлагатай бие бүрэлдэхүүн байлаа.