Улсын хэмжээнд 16.3 мянган тонн өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16.3 мянган тонн өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-ны байдлаар аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 3 мянган тонн өвс, 1 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 33 хувь, тэжээлийн 30 хувийг зарцуулжээ.

Малчдын түвшинд 9 мянган тонн өвс бэлтгэснээс 30 хувийн зарцуулалттай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.