Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ

Давс, бодисын найрлагатай холбоотой асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж УБЗАА-наас үзэж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулсан байна. Хэрвээ эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурджээ.

Мөн УБЗАА-наас Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргасан аж. “Өмнө нь тендерт шалгарсан л бол нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь шинжлэлгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо уг тогтолцоог халж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” хэмээн албаныхан онцоллоо.