Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Тус хуралдаанаар Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, бараа үйлчилгээний үнийн өсөлт зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар товлосон байна.

Нийт 20 гаруй асуудал өнөөдрийн хуралдаанд орж байгаа ба зуны цагийн тоололд шилжих тухай асуудлыг түр хугацаанд хойшлуулсан аж. Учир нь, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тэрбээр энэ хугацаанд Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байгаа юм.