Нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа

Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгууль явуулах нөхцөл бий болсон тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа.

Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хороог аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.10 дахь хэсэг, 16.1 дэх хэсгийг үндэслэн НИТХ-ын энэ сарын 7-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор байгуулжээ. Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.10 дахь хэсэгт заасны дагуу санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгуулийг товлон зарлаж, хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэйг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.