Азийн физикийн олимпиадын хоёр дахь шатны шалгалтад 195 сурагч оролцов

Азийн физикийн XXIII олимпиад үргэлжилж байна. Сурагчид хоёр дахь шатны шалгаруулалтад өнөөдөр хамрагдлаа.
Нийт 195 сурагч 5 цагийн хугацаанд туршилтын хоёр бодлогын хариуг гаргах даалгавартай. Бодлогын хариултыг гаргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг Монголын захиалгаар Тайваньд бүтээсэн юм. Сурагчид туршилтын даалгаврын хүрээнд - Өндөр нарийвчлалтай хэмжилт хийнэ - Зүй тогтлыг судална - Таамаглал дэвшүүлнэ- Таамаглалаа туршилтаар батална.