МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжжээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр:

  • Нийгмийн даатгалын багц хуульд жил бүр итгэлцүүрийг баталж, инфляцитай уялдуулж тэтгэврийг нэмнэ.
  • Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтооно.
  • Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, тэтгэврийн шимтгэлийн 17 хувийн 2 хувь нь 2024 оноос бодит байдлаар мөнгөжиж, эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хувь өсөхөөр тооцжээ.
  • Мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
  • Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэж тусгасан байна.

Мөн хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож, татварын тодорхой хөнгөлөлттэй, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ.