Барилгаас үсэрсэн охид сэхээнд байна гэв

Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Азаар 9 давхараас үсэрсэн охид амьд байгаа гэнэ. Тэд эмнэлэгт сэхээнд байгаа юм байна.

Хэргийн газар Онцгой, цагдаагийн албан хаагчид ажилласан. Чухам ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлохыг завдсаныг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.  Охидын  биеийн байдал маш муу байгаа гэнэ.