Хурдан морины уралдааны болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт орууллаа.

Ингэхдээ “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж нэмлээ.“Үндэсний  их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болж байна.