Гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XIX удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас  Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцлоо. Улмаар энэ удаагийн тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон дэлхийд цор ганц гүйгч болсон байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од нь 2002 оноос хойш тасралтгүй марафонд оролцсон, хэрвээ 2024 оны Парисын олимпын наадамд оролцвол 6 олимпод өрсөлдсөн дэлхийн анхны марафонч болох юм.