Шугам сүлжээний засварын дараа нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэн ажиллах.
  • Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварыг хугацаанд нь дуусгах, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх.
  • Сайжруулсан түлшний чанар, стандарт, баруун болон зүүн үйлдвэрийн технологийн горим хэвийн эсэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангуулах, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах.
  • Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах.
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатны хяналт шалгалтыг эрчимжүүлэх. 
  • Амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлэх.
  • Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
  • Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж ажиллах зэрэг үүрэг өгөв.