ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ.

Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм.

Улмаар торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы тамирчин Сайнжаргалыг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Ингээд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Европын аварга, Азербайжаны жүдоч Хидаят Хейдаровыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.