Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.