М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 2023 оны Үндэсний их баяр наадмын барилдааны бүх давааг нь хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэлээ.