Нийслэлийн онцгой байдлын газрын баг тамирчид спортын олон төрөлт тэмцээний аваргаар шалгарлаа

Онцгой байдлын байгууллагын 2023 оны спортын олон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Багийн буухиа төрөлд III байр- Үндэсний аврах бригад, 112,113,179, 186 дугаар ангийн баг тамирчид, II байр- Хойд бүсийн баг тамирчид Тэргүүн байр- Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол Хүчний цогцолбор төрөлд III байр- Нийслэлийн Онцгой байдлын газр II байр- Өмнөд бүс Тэргүүн байр- Хойд бүс.

Усанд сэлэлтийн төрөлд мэлхий сэлэлтийн 50 метрийн төрөлд III байр- Нийслэлийн Онцгой байдлын газрын тамирчин Д.Төрсүлд, II байр-ОБЕГ-ын тамирчин Ш.Даваадорж, Тэргүүн байр хойд бүсийн тамирчин Б.Дамбаацэрэн шалгарлаа. Өврөөр сэлэлтийн 100 метрийн төрөлд III байр-Үндэсний аврах бригадын тамирчин Г.Мөнгөншагай, II байр- 09,111,121 дугаар ангийн тамирчин Л. Золбоо, Тэргүүн байрыг Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Л.Тамир. Өврөөр даллах 50 метрийн төрөлд III байр-Өмнөд бүсийн тамирчин Б.Уянга, II байр-НОБГ-ын тамирчин А.Мөнхтуяа, Тэргүүн байрт- Хойд бүсийн тамирчин Г.Уртнасан. Усны гүний шумбалтын төрөлд III байр-Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Б.Ганболд, II байр-Өмнөд бүсийн тамирчин Ш.Чимэддорж, Тэргүүн байрт-Баруун бүсийн тамирчин С.Мөнхбат нар тус тус шалгарлаа.

Практик буудлагын төрөлд 1,2,3 дугаар дасгалын дүнгээр Эрэгтэй III байр-Хойд бүс багийн тамирчин Э.Галбадрах, II байр-Баруун бүс багийн тамирчин Г.Нямбаяр, Тэргүүн байрт- НОБГ-ын тамирчин О.Эрдэнэбулган. Эмэгтэй III байр-Хойд бүсийн тамирчин Д.Болорцэцэг, II байр-09,121,111 дүгээр ангийн тамирчин М.Бямбасүрэн, Тэргүүн байрт- Үндэсний аврах бригад, 112,113, 179,185 дугаар ангийн тамирчин Г.Отгонгэрэл. Практик буудлагын багийн төрөлд III байр-Хойд бүс, II байр-Баруун бүс, Тэргүүн байрт-НОБГ-ын баг тамирчид тэргүүллээ.

Волейболын эрэгтэй төрөлд III байр-М.Содномдорж ахлагчтай Хойд бүсийн баг тамирчид, II байр- Б.Нямцогт ахлагчтай Үндэсний аврах бригад, 112,113, 179,185 дугаар ангийн баг тамирчид, Тэргүүн байрт- Н.Төрбат ахлагчтай НОБГ-ын баг тамирчид. Волейболын эмэгтэй төрөлд III байр-Э.Сугирзав ахлагчтай Өмнөд бүсийн баг тамирчид, II байр-Н.Наранзун ахлагчтай НОБГ-ын баг тамирчид, Тэргүүн байрт- Б.Анхзул ахлагчтай Хойд бүсийн баг тамирчид тус тус шалгарав.

Онцгой байдлын байгууллагын олон төрөлтийн тэмцээний байгууллагын нэгдсэн дүнгээр III байр-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа М.Адъяабаатар ахлагчтай Өмнөд бүс, II байр-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар ахлагчай Хойд бүсийн баг тамирчид, Тэргүүн байрыг Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан ахлагчтай НОБГ-ын баг тамирчид тус тус эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.