Д.Хаянхярвааг бүлгийн гишүүдээс уучлал гуйхыг шаардлаа

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад  Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар шаардлага  хүргүүлжээ. Уг шаардлагад “МАН-ын Удирдах зөвлөлөөр Засгийн газрыг огцруулах асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад даалгасан.  Иймд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлгийг хуралдуулж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулж, МАН-ын бүлгийн  нэгдсэн шийдвэрийг гаргаж өгнө үү. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүлгийн хуралдааны үйл явцын талаар ташаа мэдээлэл хийж байгаагаа залруулж, бүлгийн гишүүдээс уучлал гуйхыг шаардаж байна" гэжээ.