БНХАУ-аас 43957 жуулчин Монгол улсад аялжээ

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд ”Welcome to Mongolia” арга хэмжээг БНХАУ-ын бизнес, аялал жуулчлалын салбар, урлаг соёлын 350 гаруй төлөөлөгчдөд Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “ДӨРВӨН УЛИРАЛ” тоглолтыг толилууллаа. 2023 онд “Нэг сая жуулчин” хүлээн авахаар зорьж байгаа ба БНХАУ-аас 400.000 жуулчин ирнэ гэж тооцоолж байна.

Өнөөдрийн байдлаар 43957 жуулчин БНХАУ-аас ирсэн бөгөөд уг тоог нэмэгдүүлэхэд Хятад жуулчдын сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, шинэ маршрут гаргах, Монгол орны өнөөгийн байдал, аялал жуулчлалын салбарт шинээр нэвтрүүлж буй арга хэмжээг БНХАУ-д танилцуулах нь чухал юм.