Japan Airlines-ийн анхны нислэгээр 128 япон жуулчин Монголд ирлээ

Japan Airlines (JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. Анхны нислэгээр 128 япон жуулчин Монгол Улсад ирсэн байна.

"Чингис хаан нисэх буудал бол Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын бүтээн байгуулалтаар бий болсон шинэ нисэх буудал. Энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаа нь өөрөө ихээхэн давуу тал бөгөөд олон улсад хүрээгээ тэлэх эхлэх гэж харж байна” хэмээн “Чингис хаан” ОУНБ-ын газрын үйлчилгээний дарга Ямазава Ёшиюки хэллээ.  

Токио-Улаанбаатар чиглэлийн дараагийн нислэг энэ сарын 28-нд бууна. Нислэгийн тоог нэмэх, Японоос ирэх жуулчдад мэдээ, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах бөгөөд ирсэн жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэн угтах, үдэх ажлыг бүх л шатанд зохион байгуулан хамтран ажиллахад анхаарч байна гэлээ.