Цас орж шуурна

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, энэ сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12 дугаар сарын 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлэв.

Нөгөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнө -37...-42, өдөртөө -24...-29, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө -32...-37, өдөртөө -20...-25, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнө -26...-31, өдөртөө -14...-19, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнө -15...-20, өдөртөө -3...-8, бусад нутгаар шөнө -21...-26, өдөртөө -9...-14 градус хүйтэн байх аж.