Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар одоогоор 570 иргэн бүртгүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэж мэдэгдсэн билээ. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад, тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалт хийхээр болсон юм.

Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөл бүрдүүлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.