Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-нд П.Орхон тэргүүтэй есөн бөх хүч үзнэ

2017 оны чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 20-23-нд Литвын Клайпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо мордов.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

Монгол Улсын "арми"-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд оролцоход гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар цэргийн дэлхийн аварга болж байв.