"60 тэрбумын" Ц.Сандуйг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

НИТХ маргааш буюу энэ сарын 22-нд хуралдаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэнэ.
УИХ-ын 2016 сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн, хөрөнгө босгох тухай бичлэг олон нийтэд цацагдсан. Энэхүү хэрэгт Ц.Сандуй оролцсон тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй уг хэрэгт өөрийгөө буруугүй гэдгээ батлах зорилгоор өнгөрсөн сарын 31-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан билээ. Мөн тэрбээр Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ ч гаргасан байна.