НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэн эсэргүүцэв

Нийслэл дэх МАН-ын бүлгийн НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, тус намын бүлгээс НИТХ-ын даргад дахин өөр хүний нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдэлд хүрсэн байна.

Өмнө нь МАН-ын тэргүүлэгчдийн хорооны хурлаас Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарыг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байсан юм.  НИТХ-ын даргыг сонгох төлөөлөгчдийн хуралдаан эхлэх эхлэхийг хүлээн суух нэгэн иргэн хуралдааны танхим руу дайран орж, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу 5-6 боодол оймс шидэн эсэргүүцлээ илэрхийлэв. Хүмүүсийн ярьж буйгаар, МАН-ын бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч тэрбээр “Муу сайн хулгайч нар” гэх үгийг хэлж, оймсоо шиджээ. Хамгаалагч нар түүнийг хурлын танхимаас албадан гаргасан байна.